© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Улаанбаатар

Нийслэлд 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ.

Нөөцийн мах бэлтгэлд 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, нийслэлд нийт 15 мянган тонн мах бэлтгэхээр ажиллаж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 3100 тонн махыг агуулахад татан авчээ. Харин ирэх сарын 15-ны өдөр гэхэд 15 мянган тонн махны 60-аас доошгүй хувийг агуулахдаа бэлтгэсэн байх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьжээ. Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхрийнх, 60 хувь нь хониных, 10 хувь нь ямааных байх аж.

Энэ жил өмнөх жилийнхээс бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлсэн нь борлуулах хугацааг уртасгах бодлого барьж байгаатай холбоотой гэж салбарын яам мэдээллээ.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..