5-р сарын 4, Бямба
УЛААНБААТАР 7°C

Х.НЯМБААТАР: Хөдөөнөөс ирэгсэд орон сууцанд орж чадахгүй, яндангийн тоо нэмэгдээд байна

XOT.mn
2024/04/25 / Нийслэл

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.

Хотын дарга Х.Нямбаатар: Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд аймаг, сумын төв дэд бүтцийн нэгдсэн бодлогогүй явлаа. 21 аймаг нийслэлд хог, хаягдал шатаах нэг ширхэг ч үйлдвэр аймаг, хотод алга. Иргэд өмхийгөө арилгаач гэдэг бид яаж арилгах юм. Лаг боловсруулах үйлдвэртэй болж үнэр танараа арилгана биздээ. Дэд бүтэц нь 60 жилээр хоцорсон хотод амьдарч байгаа шүүдээ.

 

Хотын өнөөгийн дүр, төрхийг өөрчлөхгүйгээр бид хотын асуудлыг шийдэж чадахгүй. Мэдээллийн технологи өндөр хөгжчихсөн, дэлхийтэй өдөр бүр мэдээлэл солилцож байгаа залуус сумын төвд амьдрахыг хүсэхгүй байна шүү дээ. Сумын төв дээр үйлчилгээ байхгүй учраас 30-40 мянгаараа хот руу бүгд ирэх гэлгүй яах вэ. Тэгээд бүгд ухаантай, хотынхоо түгжрэл, утааг шийд гээд л. Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс бүгд орон сууцанд орж чадахгүй, яндангийн тоо нэмэгдээд байна. Бид энийг шийдэх гээд газар олголтыг зогсоож, машины тоо хязгаарыг багасгаж байна.

 

Цаашид 100 мянгаас дээш хүн амтай хотыг улсынх, 30 мянгаас дээш хүн амтай хотыг орон нутгийн хот гэж үзнэ. Суурин соёл руу нэг алхам ч гэсэн урагшлах хэрэгтэй болчихоод байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан