12-р сарын 12, Баасан
|||||

ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ

Тогтвортой хөгжлийн шалгуурыг хангаж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, менежментийн тогтолцоог сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт компаниуд болох “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Нормаунт” ХХК болон “Кэй Эй Майнинг” ХХК-д Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын хөндлөнгийн аудитыг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэлээ.

Энэ удаагийн Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын хөндлөнгийн аудитыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бэлтгэсэн Тэргүүлэх аудиторууд хийж гүйцэтгэсэн. 

Хөндлөнгийн аудитад хамрагдсан компаниуд цаашид аудитын үр дүнгээс гарсан анхаарах асуудлыг залруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох ажил үйлчилгээг тасралтгүй сайжруулах үйл явц юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан