4-р сарын 27, Бямба
УЛААНБААТАР 7°C

Ё.Басхүү нидерландын гранприд түрүүллээ

XOT.mn
2017/11/18 / Нийгэм

Олон улсын жүдо бөхийн холбооны "The Hague Grand frix-2017"  тэмцээн өчигдөр Нидерланд улсад эхэллээ. Тус тэмцээнд 43 орны нийт 231 бөх барилдаж байгаагаас манай улсаас 10 жүдоч зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60,  66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Манайхаас эдгээр жинд таван бөх барилдсанаас дөрөв нь медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү алтан медаль хүртжээ. Тэрбээр финалын барилдаанд ОХУ-ын Шамилов Якубыг цаг дуусахаас өмнө даралтаар цэвэр ялсан байна.



Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Д.Амартүвшин, залуу жүдоч Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 52 кг-д МУГТ М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртжээ.





Ийнхүү манай тамирчид дөрвөн медаль хүртсэн амжилттайгаар 43 улсаас хоёрдугаарт бичигдэж байна.

Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорно.


Б.Орхон

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан