4-р сарын 27, Бямба
УЛААНБААТАР 7°C

Ардчилсан намын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Б.Ган-Очир сонгогдлоо

XOT.mn
2023/12/19 / Улс төр
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан намын залуучуудын холбоо /АЗХ/-ны IX чуулган өчигдөр /2023.12.18/ерөнхийлөгчөө тодрууллаа.  АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд ажлаа өгнө гэж мэдэгдсэнээр ээлжит сонгууль болсон. Энэ удаагийн сонгуульд "Тэтгэлэг апп"-ын үүсгэн байгуулагч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Б.Батзаяа, ҮБХ-ны гишүүн М.Амгаланбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар нэр дэвшин өрсөлдсөн. Улмаар Б.Ган-Очир тэргүүлж ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Буянаагийн Ган-Очирын намтар

Төрсөн огноо, төрсөн газар:

Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

Боловсрол:

Эрх зүйч, Хууль зүйн ухааны доктор

Ажлын туршлага:

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,

МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,

Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга

Сонгуульт ажил:

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн,

Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,

Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн,

Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дэд дарга,

Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүн

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан