4-р сарын 29, Даваа
УЛААНБААТАР 7°C

"Starlink" Монгол дахь үйлчилгээг 2024 оны II сарын 26-нд албан ёсоор нээнэ

XOT.mn
2024/02/07 / Улс төр

ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ–д хийсэн айлчлалынхаа хүрээнд Элон Маскийн удирддаг “SpaceX” компанийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай танилцжээ. “SpaceX” компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзсан уулзалтын үеэр Starlink-н Монгол дахь үйлчилгээг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Испани Улсын Барселона хотноо зохион байгуулагдах Дэлхийн үүрэн холбооны конгресс (MWC)–н үеэр албан ёсоор нээхээр тохиролцлоо. "Старлинк" компани нь АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд, Япон, Филиппин зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын өндөр хурдны интернетийн сүлжээг бий болгож байна. Тус төслийг Монгол улсад хэрэгжүүлснээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрд интернэт хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед мөн малчин тариаланчид, тээвэрчид, аялал жуулчлалын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд онц чухал ач холбогдолтой гэж үзэж буй. Мөн Франц Улсын Таллес Алениа компанитай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж буй үндэсний хиймэл дагуулыг 2027 онд SpaceX компаниар хөөргөх гурвалсан хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тогтов.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан