© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Үйл явдал

Увс нуурын хотгорыг  ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр баталгаажууллаа.

Нигер улсын Абужа хотод болж буй ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн хурлын 2021 оны 9-р сарын 15-ны хуралдааны шийдвэрээр Монгол улс, ОХУ-ын нутаг дэвсгэрт орших Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-ийн Хил дамнасан шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэн баталгаажууллаа.

Монгол улс болон ОХУ нь Увс нуурыг тойрсон Монгол, Оросын тусгай хамгаалалттай газар нутгуудыг “Увс нуурын шим мандлын нөөц газар” болон “Увсунурская Котловина шим мандлын нөөц газар” нэрийн дор 1997 онд тус тусдаа ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлж байсан бөгөөд ийнхүү 24 жилийн дараа энэхүү 2 шим мандлын нөөц газрыг нэгтгэн хил дамнасан шим мандлын нөөц газрын ангилалд хамтран бүртгүүллээ.

Энэхүү Увс нуурын хотгорын хил дамнасан шим мандлын нөөц газарт Монгол улсын Увс нуурын дархан цаазат газар (ДЦГ), Алтан элсний ДЦГ, Цагаан шувуут уулын ДЦГ, Түргэн уулын ДЦГ, ОХУ-ын Увсунур, Мөнгөн тайга, Орук шынаа, Арысканнаыг, Ямаалаг, Улар, Цүгээр элс зэрэг дархан газрууд хамрагддаг.

 

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..