© XOT.MN 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот
Улс төр

Соёлын яам улс төр судлаач ТНБД-тай боллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргаар Санжаадоржийн Оюунбилэгийг томиллоо. С.Оюунбилэг нь 2001 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг, 2012 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2013 онд Удирдлагын академи, 2020 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн, улс төр судлалын доктор юм.

Монгол Улсын Яамны эрх зyйн байдлын тухай хуульд төрийн нарийн бичгийн эрх үүрэгт “...сайдаас эрхлэх асуудлынхаа хүрээний агентлаг, бусад этгээдтэй үр дүнгийн гэрээ байгуулахад нь болон салбарын бодлого зохицуулалт, хэрэгжилтийг хянах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;..” гэж заасан байна. Энэхүү эрх, үүргийн хүрээнд хэрхэн ажиллах бол мэргэжлийн байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөөг яаж хүргэх бол...

Мэргэжлийн байгууллагад мэргэжлийн хүн л хэрэгтэй байдаг. Сүүлийн үеийн сонгуулиудад манай урлаг, соёлын томчууд ихэнх нь Л.Оюун-Эрдэнийг дэмжиж хаанаар хүртэл одоогийн Ерөнхийлөгчийг өргөмжлөөд амжсан тэдний дунд төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүн олдоогүй л юм байхдаа...
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..