© XOT.MN 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

Монголд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгаа юу.

Тэрээр “... Амьдарч буй орон байраа сонгохдоо аль болох бат бөх, ядаж найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэйг сонгох хэрэгтэй. Үгүй бол хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга нурж, эрсдэх магадлалтай. Барилга, байгууламжийн чанарт ч хяналт тавих шаардлага бий. Газар хөдлөлтийн гамшиг хэлж ирэхгүй гэдгийг дахин хэлье...“ гэжээ. Тиймээ газар хөдлөлтийн гамшиг хэлж ирэхгүй. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа. Түүний дурдаж буй 8 баллын газар хөдлөлтөд тэвсэртэй барилга хаана баригдаж байгаа бол. Ашиглалтад орж буй барилгуудад энэ талын шалгалт хийж улсын комисс хүлээж авдаг болов уу. Үгүй л байх хурандаа Ж.Дамдинсүрэнгийн дээрх үгэнд “...Барилга, байгууламжийн чанарт ч хяналт тавих шаардлага бий” гэж дурдсан нь үүнийг илтгэнэ. Хэдий болтол бид “.... тавих шаардлага бий” гэж хэлсээр явах уу.

Арван жилийн өмнө тэр үеийн БСШУЯ дээр болсон нэгэн хэлэлцүүлэгт ОБЕГ-ын мэргэжилтэнгүүд байгалийн гамшиг, онцгой байдлын үед хэрхэн ажиллах талаар иргэдэд мэдээлэл өгье. Цэцэрлэг, сургуулиас нь эхлээд тусгай хичээлийн программтай болгох хэрэгтэй хэмээн хоолойгоо сөөтөл ярьсан. Тэнд буй сайд, дарга нар толгой тохисоор л үлдсэн. Одоо болтол энэ асуудал шийдэгдээгүй л байна.

Он гарсаар 3.5-аас дээш газар хөдлөлт 265 удаа мэдэгдсэн. Түүнээс доош баллын газар хөдлөлт хөрсөн дор зөндөө л болж байгаа. 2020 онд гэхэд л 64765 удаа газар хөдлөлтийн мэдээ бүртгэгдсэн байна. Гэтэл манай улс их, дээд сургуулиудад “Гамшгийн менежмент” хичээл орох төдий бодлогын хэмжээнд хэрэгжүүлээд явж байна.

Хэдий болтол бодлогын хэмжээнд явах вэ. Нэгэнт баригдсан барилга байшинд хяналт тавьж чадахгүй гэдэг нь тодорхой. Харин ард иргэдэд гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэн хохирол багатай даван туулах талаар мэдээлэл сургалтыг системтэйгээр өгвөл цаг, хөрөнгө, хүч хэмнэнэ. Хэдий болтол бид хавар, намартаа дуут дохио хангинуулж, хүүхэд багачууд аа цаас барин гүйлгэсээр байх бол.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..