© XOT.MN 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

Монгол улсад 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Есдүгээр сарын 8-ний 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 км-ийн зайд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн ОХУ-ын Буриад улсын Кяхта хотод ч чичирхийлэл мэдрэгдсэн тухай мэдээлэл иржээ.

Зарим эх сурвалжийн мэдээллээр газар хөдлөлтийн хүч нь 12 км-ийн гүнд байжээ.

2005 оноос өмнө жилдээ 100 гаруй удаагийн газар хөдлөлт мэдрэгддэг байсан бол өдгөө 2000 гарчээ. Нийслэлийн хаяанд буй “Эмээлт” газар хөдлөлтийн идэвхжилттэй бүсэд нэрлэгддэг. Жилд ойролцоогоор 1000 гаруй удаа газар хөдлөлт мэдрэгддэг байна. Түүнчлэн манай улсад хүчтэй газар хөдөлсний улмаас үүссэн зургаан том хагарал байдаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь 7-8 ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг ажээ.

Эх сурвалж http://eagle.mn/

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..