© XOT.MN 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр болж өндөрлөлөө.

2010 оноос хойш жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт "Шууданч, холбоочдын өдөр"-ийг тэмдэглэж ирснийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор “Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр" болгон өөрчилжээ.

               

Монголчуудын шуудан холбооны түүх Хүннү нарын уургийн улаа, буухиа элчээс эхлэлтэй бөгөөд хожим Өгөдэй хаан /1228-1241/ төрийн хэргийг түргэн шуурхай хүргэх зорилгоор мэдээлэгч, захирагч нарыг бий болгон, морин өртөө байгуулсан тухай түүхэн баримтууд судар бичигт тэмдэглэн үлдсэн байдаг.

1921 оны хувьсгал ялсны дараа “Өртөөний дүрэм”-ийг шинэчлэн тогтоож, 1960 онд өртөөг татан буулгажээ.

1921 оны Ардын ЗГ-ын тэргүүлэгчдийн 6-р хурлын тогтоолоор МУ-ын шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулагдсан нь одоогийн Монгол шуудангийн эхлэлийг тавьсан байна.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..