© XOT.MN 2011-2022
1-р сарын 24, Даваа
Улаанбаатар хот
Эрүүл мэнд

ЦАР ТАХЛЫН ДАВАЛГАА ТОМУУТАЙ ХАВСАРЧ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, УОК-аас гарсан шийдвэрийн дагуу цар тахлын дараагийн давалгааны хариу арга хэмжээний  бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна. Өнөөдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 8 өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26, 27-р хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүд дээр очиж ажилалаа. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг удирдлагаар хангалаа. 

Энэ удаагийн давалгаа нь томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Тиймээс иргэд амны хаалтаа тогтмол зүүх, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох явахгүй байх зэргээр дэглэм сахихыг зөвлөлөө. Мөн сайд С.Энхболд иргэдээ нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

эх сурвалж ZOGII.MN

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..