© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

ИРЭХ ОНД  ХӨШӨӨ ДУРСГАЛ ОЛНООР БАРИХ НЬ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

“Улаанбаатар төмөр зам” XHH-ийн суурь бүцтийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор Японы Засгийн газраас 1995-2000 онд нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авсан. Уг зээлийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байгаа нь зохистой бус бөгөөд уг нийгэмлэг өрөө өөрөө төлөх ёстой хэмээн бүлгийн гишүүд үзсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат тус бүлгийн шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “Бүлгийн хурлаас цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын 2022 оны төсвийг буцааж татаж авах ёстой, улс орны эдийн засгийг хөгжүүлэх тодорхой бодлого тусгаагүй байна гэдгийг хэлж байсан. Эрх баригч нам хөшөө дурсгал олноор барих, музей, сумын төвийн улаан булан тохижуулах зэрэгт их хөрөнгө тусгаж байгаа. Энэ хариуцлагагүй үйлдлээ зогсоох ёстой гэдгийг хэлж байсан ч төсвийг баталсан. Хөрөнгө оруулалтын 1380 ажлын 80 гаруй хувь нь цаашид төсвийн зарлагыг ихээр нэмэхээр байна. Тиймээс АН ирэх оны төсвийг дэмжихгүй байгаа” гэлээ.

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..