© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Дэлхийд

“Нэгдмэл Орос” нэг мандаттай тойрогт 84 хувийн санал авч байна

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Төрийн Думын сонгууль өнгөрсөн өдрүүдэд боллоо. Тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлснээр, хэсгийн хороодын протоколын 30.45 хувийг боловсруулсан дүнгээр нэг мандаттай тойрогт “Нэгдмэл Орос” нам 84 хувийн санал авч байна.

Тус намын араас ОХУ-ын Коммунист нам 6.67 хувь, “Шударга Орос” нам 2.67 хувь, Либерал-Ардчилсан нам 0.44 хувийн саналаар бичигдэж байна

“Нэгдмэл Орос” намын нэр дэвшигчид нийтдээ 189 тойрогт, ОХУ -ын Коммунист намаас 15, “Шударга Орос - Үнэний төлөө” эвслээс зургаан тойрогт тэргүүлж байгаа бол Либерал-Ардчилсан нам, “Яблоко”, “Эх орон”, Иргэний платформ намуудаас тус бүр нэг нэр дэвшигч тэргүүлж байна.

Бие даан нэр дэвшигчдээс таван хүн ялж байна. “Нэгдмэл Орос” мөн намын жагсаалтаар 45.09 хувийн саналаар тэргүүллээ хадгалсаар байна. Хоёрдугаарт 21.88 хувийн саналаар ОХУ-ын Коммунист нам, гуравдугаарт Либерал-Ардчилсан нам 8.37 хувийн саналаар оржээ

Урьдчилсан мэдээгээр "Шударга Орос" нам 7.38 хувийн саналаар эхний тавд орсон бол тус намын араас 6.35 хувийн саналаар “Шинэ хүмүүс” нам бичигдиж байна.Ийнхүү урьдчилсан байдлаар таван нам Төрийн Думд орж, сонгуулийн таван хувийн саадыг давжээ.

“Тэтгэвэрийнхний нам” 2.79 хувь, “Оросын коммунистууд” 1.43 хувь, “Ногоон” нам 0.99 хувь, "Яблоко" 0.92 хувь, Оросын эрх чөлөө ба шударга ёсны нам 0.73 хувь, “Эх орон” нам 0.66 хувь, "Зелёная альтернатива" 0.57 процента, “Партия Роста” 0.35 хувь, Иргэний платформ 0.14 хувийн санал авч байна.

Санал хураалтын нэгдсэн өдөр энэ жил есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болжээ. Төрийн Думын депутатуудыг таван жилийн хугацаатай холимог тогтолцоогоор сонгодог. Нийт 450 депутатын 225 нь намын жагсаалтаар, 225 нь нэг мандаттай тойргоос сонгогдох юм. Энэ жилийн сонгуульд нийт 14 нам оролцсон байна. 

Эх сурвалж : montsame.m

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..