© XOT.MN 2011-2020
11-р сарын 26, Пүрэв
Улаанбаатар хот

Томуугийн вакциныг 10 сарын 1-нээс хийж эхэлнэ

Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуугийн эсрэг вакциныг хэн, хаана хийлгэх талаарх зөвлөгөө бэлтгэснийг хүргэж байна. Дархлаажуулалт хийгдэх хугацаа аравдугаар сарын 1-нээс 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Улаанбаатар хотод:

  • 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт
  • 6 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Аймгийн төвд:

  • 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт
  • 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

  • Эмчийн үзлэгт орох
  • Сайтар унтаж амрах
  • Дулаан хувцаслах
  • Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Вакцины эсрэг заалт:

  • Вакцинд хэт мэдрэг хүн
  • Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
  • Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
  • Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
  • Дархлал дутмагшилтай хүн
  • Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
  • Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн

Эх сурвалж: ЭМЯ, ХӨСҮТ

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..