5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Чингис фестиваль 19-нд болно

XOT.mn
2017/11/14 / Нийгэм
Эзэн Богд Чингис хааны мэндэлсэний 855 жилийн ойд зориулж “Женко тур бюро” ХК-аас “Чингис фестиваль” арга хэмжээг 4 дэх удаагаа зохион байгуулахаар болжээ. 
 
 
Тус наадмын нээлт энэ сарын 19-ний өдрийн 11 цагаас Чингис хааны морьт хөшөө цогцолборт болох юм. Энэ үеэр археологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Эрдэнэбаатар “XII зууны Их Монгол улсын түүх соёл” сэдэвтэй сонирхолтой лекц уншихаар болжээ.
 
Харин  түүхийн хүрээлэнгийн түүхч доктор, профессор А.Пунсаг Монголын нууц товчоотой холбоотой 600 гаруй ховор нандин бар хэвлэл, судрын номын цуглуулгаа дэлгэн олны хүртээл болгоно. Мөн “Чингис хаан ба Их Монгол Улс” маркны төрөлжсөн үзэсгэлэн, АХА асуулт хариултын тэмцээн, шилмэл жороо морьд, морьтон баатруудын үзүүлбэр, “Талын Монгол” ардын урлагийн богино хэмжээний тоглолт болж, үндэсний хувцастай шилдэг хосыг шалгаруулах аж.
 
Мөн оролцогчид өөрийн нэрийг Монгол бичгээр бичүүлэх, үндэсний хувцас өмсөж зураг авахуулах, “Чингисийн хишиг” монгол үндэстний хоолны баярт оролцох зэрэг сонирхолтой арга хэмжээг зохион байгуулагчдаас санал болгож байна. Түүнчлэн Чингис, Тэмүүжин нэртэй иргэдийг энэхүү наадмын үзвэрийн үнээс 100 хувь чөлөөлөх бол Нислэг центрийн “Тэнгэрийн аялал”-ын үнийн дүнд 15 хувийн хөнгөлөлтэй үзүүлэх гэнэ. Уг наадам орой 20 цаг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан