3-р сарын 28, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ НЬ ШИНЭ ЗАСГИЙН ШИЙДЭХ АСУУДАЛ

XOT.mn
2017/10/12 / Нийгэм

Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагджээ. Өнөөдөр 1,5 сая хүний хэрэглэсэн бохир усыг цэвэршүүлэх хүчин чадал дууссан гэхэд болно. Гэтэл шинэ цэвэрлэх байгууламжийг барих битгий хэл барих шийдвэр хөрөнгө мөнгө ч сураг алга байна.

Анх байгуулахдаа хоногт 4500 м3 бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байсан бол хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 1979, 1986 онуудад тус тус өргөтгөл хийн хоногт 20 000м3 ахуйн бохир ус хүлээн авч 90-92% хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон байна. Мөн Испани улсын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж шинэчлэх хоёр шатны төслийг хэрэгжүүлж, агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдээ шинэчилжээ. Урьд нь зөвхөн бохир усыг хлороор халдваргүйжүүлж байсан бол одоо хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлж байгаа юм . Гэхдээ хэдийгээр тоног төхөөрөмждөө засвар шинэчлэлийг өөрийн хэмжээнд хийсээр байгаа ч өнөөдөр ачааллаа дийлэхгүй болсоор 2 жилийн нүүрийг үзэж байна. Нийслэл хотын удирдлагуудын зүгээс цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа ч шинээр байгуулах асуудлыг Монгол улсын засгийн газар шийднэ гэлээ.

Өнөөдрийн байдлаар тус цэвэрлэх байгууламжид өдөрт 165-170 мянган м3 бохир ус ирж байгаа бөгөөд арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн ачаалллыг эрс нэмэгдүүлж байгаа. Тухайлбал өдөрт цэвэршүүлж байгаа нийт бохирын 40 орчим хувийг үйлдвэрүүдийн хаягдал ус эзэлдэг төдийгүй арьс ширний үйлдвэрээс ирж байгаа ус нь өвдөл цөвдөл хог ихтэй , ус бохирдуулагч химийн хортой бодос болох хрон ихтэй учраас цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг догдолдуулж байгаа юмМөн бетон хийцүүд нь эвдэрч эхэлсэн бөгөөд хэзээ мөдгүй бохир ус халих аюул нүүрэлжээ. цэвэрлэх байгууламжаас хоногт 500-600 метр куб лаг гардаг бөгөөд үүнийг нийт 15 га талбайд ээлжлэн ил аргаар хатаадаг нь орчны агаар, хөрсийг бохирдуулах гол нөхцөл болдог байна. Гэхдээ цэвэрлэх байгууламжаас гарсан энэхүү лагийг исгэх аргаар метаны хий буюу бидний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хийг гаргаж авах боломжтой байдаг байна. Хэрвээ лагийг исгэн метаны хий гарган ашиглаж чадвал эрчим хүч гаргах боложмтой юм. Гэтэл иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлаар хангах ёстой газрууд нь албан тушаал хөөцөлдөөд юун шинэ цэвэрлэх байгууламжийн талаар бодох сөхөөгүй явна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан