© XOT.MN 2011-2022
1-р сарын 24, Даваа
Улаанбаатар хот
Улс төр

О.ЦОГТГЭРЭЛ: ДЭЭД ШҮҮХ АН-ЫН ДАРГЫГ БҮРТГЭЭГҮЙ Ч ОНЦ ИХ ХУРЛЫГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ГЭЖ ҮЗСЭН

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. О.Цогтгэрэл "АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр хэвээрээ байгаа. Бүлгийн дарга гэдэг бол бүлгийн гишүүдийн олонхийн саналаар шийдэгддэг асуудал. Д.Ганбат дарга олонхийнхоо шийдвэрт хүндэтгэлтэй хандаж хууль дүрэм журам, ёс зүйгээ дээдэлж ажиллана гэж итгэж байна.

Улсын дээд шүүх АН-ын хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн тухай тогтоолоо 2021 оны төгсгөлд ирүүлсэн. Хэвлэлээр О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа гэж мэдээлсэн. Бид ч ийм л мэдээлэлтэй байсан. Харин тогтоолтой нь танилцаад үзэхээр АН-ын Онц их хурлыг Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Тиймээс дараа дараагийн шийдвэрүүдийг гаргах боломж нь бүрдсэн гэсэн үг" гэлээ.

https://dnn.mn/

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..