© XOT.MN 2011-2022
1-р сарын 24, Даваа
Улаанбаатар хот
Үйл явдал

2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 06-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: /Ихэнх хугацаанд өдөртөө хүйтний эрч сулавтар байна./

 

Хур тунадас: 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Халх голын сав газраар, 12 дугаар сарын 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд Хэнтэйн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 12 дугаар сарын 2-3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..