© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Улс төр

МАН албан тушаалтнуудаараа дамжуулан хүний эрхийн асуудал дээр онцгой анхаарна гэлээ

Д.Амарбаясгалан: 

-МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 23-нд хуралдаж XXX Их хурлаа арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр товлосон. Их хурлаар МАН-ын даргыг баталгаажуулах, намын дүрмийг өөрчлөх, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, Хяналтын ерөнхий хороог байгуулах асуудлыг хэлэлцүүлнэ. Мөн эрх баригч намын хувьд нийгэмд хэрэгжүүлэх бодлогуудаа танилцуулан хэлэлцүүлнэ. 

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд, МАН-ын дарга танилцуулна. Парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлэх зорилгын хүрээд УИХ-ын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатар танилцуулга хийнэ. 

- МАН сүүлийн 30 жилийн хугацаанд УИХ-д дарааллан үнэмлэхгүй ялалт байгуулсан. Нийгмийн дундаж давхаргыг дэмжих бодлоготой намын хувьд энэ бол өндөр хариуцлага. Үүнд хамгийн их саад болж байгаа асуудал юу байна вэ гэдгийг судлаад үзэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байна. Энэ асуудлыг эрх барьж буй нам, энэ намыг засгийн эрхийг барьж байх хугацаанд сонгогдож, томилогдож ажиллаж буй өндөр албан тушаалтнуудаараа дамжуулан хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлно.

tovch.mn

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..