© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Эрүүл мэнд

Төрөх эмнэлгүүдийн тоног төхөөрөмж хоцрогдсон байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр (2021.11.20) “Өргөө” амаржих газарт ажиллав. Тэрбээр төрөх эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилж, салбараа цахим болгоход анхаарч байгааг онцолсон.

Төрөх эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд эхний ээлжид “Өргөө” амаржих газарт 4d эхо аппарат, суурин рентген аппарат шийдвэрлэнэ гэж салбарын сайд амлав.

Энэ тухай хэлэхдээ “Төрөх эмнэлгүүдэд нэг анзаарагддаг зүйл нь хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмж хоцрогдсон байдаг. Үүнд салбарын сайдын хувьд анхаарч, үе шаттайгаар шийдвэрлэж, шинэчлэлт хийх болно. Нэн тэргүүнд "Өргөө" амаржих газарт 4d эхо аппарат, суурин рентген аппаратыг шинэчилнэ. Ирэх долоо хоногт төхөөрөмжийг хүлээллгэн өгнө. Мөн эмч нарт ажлаа хийхэд нь дэмжлэг болгож, 30 ширхэг компьютер хуваарилна. Салбараа цахимжуулах бодлого барьж ажиллаж байна. Энэ хүрээнд эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээг анхаарч ажиллах нь яамны тэргүүлэх бодлого байх болно” гэсэн юм.

“Өргөө” амаржих газарт энэ оны эхний 10 сарын байдлаар 8107 эх эсэн мэнд амаржсан байна. Тус эмнэлгээр өдөрт 350, жилд 34000 хүн үйлчлүүлдэг ажээ. Засгийн газрын шийдвэрээр Нийслэлийн харъяа "Өргөө", "Амгалан", "Хүрээ" амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харъяанд шилжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: News.mn

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..