© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

“Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих Ч.Номин сайдын багцыг дэмжиж УИХ баталжээ

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны төсвийг баталсан. Тус төсөв нь  дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн гэж тодотгож буй.

-АНХ 5,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИНА ГЭСЭН “БУРХНЫ ХӨШӨӨ” 32 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ ӨСЖЭЭ-

Тэгвэл нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.долларын өртөгтэй “бурхны хөшөө”-г барихаар 2022 оны улсын төсөвт чимээгүй суулган, баталсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барина гэжээ.

2022 оны Улсын төсөв
2022 оны Улсын төсөв

Хачирхалтай нь, “Богд Зонхов” бурхны хөшөөг анх, “5.5 тэрбум төгрөгөөр барихаар Засгийн газрын тогтоол 2021 онд батлагдаж, Соёлын сайд Ч.Номингийн багцад тусгагдаж” байжээ. Гэтэл төсөвт өртгийг нь нэмэгдүүлж 32 тэрбум гаруй төгрөг болон өөрчлөгдөж, 2022 оны улсын төсөвт сууж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байгаа юм.

Эх сурвалж:  isee.mn

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..