© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Улаанбаатар

ТЦА: Энхтайвны гүүрэн дээрээс осолдсон автобусанд зорчигч байгаагүй

Энхтайвны гүүрэн дээр автобус жижиг оврын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

Ослын улмаас автобус гүүр даван унасан байна. Уг хэргийн талаар ТЦА-аас мэдээлэл өглөө. "Өнөөдөр 21.30 минутын орчимд Тээврийн цагдаагийн албанд Энхтайвны гүүрэн дээр зам тээврийн осол гарлаа гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын баг ирж хэмжилт хийлээ. Энхтайвны гүүрэн дээр гурван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Автобусанд зорчигч байгаагүй. Жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон. Хэргийн шалтгааныг одоогоор мэдээлэх боломжгүй" гэлээ.ТЦА: Энхтайвны гүүрэн дээрээс осолдсон автобусанд зорчигч байгаагүй

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..