© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

Соёлын сайд асан С.Чулууныг соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд холбогдуулан шалгаж байна

 
Ч.Ундрам: Хүрээ сайдын хөмрөгийг Хятад улсад зарчихсан байна Х.Нямбаатар: Холбогдох албан тушаалтанг яллагдагчаар татсан
Нэгэн албан тушаалтан Монгол Улсын 1725-1911 оны түүхэд хамрах Хүрээ сайдын хөмрөгийг БНХАУ-ын байгууллагад заржээ. Тэрхүү бүтээл хэвлэгдэн гарахдаа "Хятадын орон нутгийн түүх" ангилалд багтсан гэнэ. АНУ-ын конгрессын номын санд бий.

Соёлын сайд асан, Чингис хааны музейн захирал С.Чулуун нарын хүмүүсийг Үндэсний Номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүйгээр БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. 

Уг эх сурвалжид түшиглэн тус улсын Ардын их сургуулиас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..