© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Эдийн засаг

УИХ-ын гишүүн Н.Учрал:  Хэрэв койныг шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно

УИХ-ын чуулганы өнгөрөгч Пүрэв гарагийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэв. Энэ үеэр койны талаар гишүүд байр сууриа илэрхийллээ. 

Аливаа зүйлийг огт үгүйсгэж болохгүй. Ялангуяа технологид суурилсан санхүүгийн шинэ механизм орж ирж байна. Тэгэхэд бид технологитой холбоотой асуудалд дутуугийн комплексоор хандаж болохгүй.

Койныг 700-800 мянган хүн авсан байна. Хэрэв шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно шүү.

Койн бол эрсдэлтэй. Иргэн өөрөө шийдээд орж байгаа учраас төр хариуцлага хүлээхгүй. Гэхдээ арилжаа хийгээд байгаа биржүүдэд шалгуур тавихгүй бол хүний мөнгийг арилжаалаад байна. Тэр нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулагдах вий. Бирж хариуцлага хүлээх ёстой гэдгийг ФАТФ зөвлөж байгаа.

Тэгэхээр бид шууд хорих биш зохицуулах ёстой. Хэрэв шууд хоривол 700 мянган хүний эрх ашиг хөндөгдөнө. Мөн цаашид валютын урсгал гадагшаа гарна.  

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..