© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Улс төр

УИХ-ын гишүүн Н.Учрал:  Олон улсын гэрээнээсээ давчихсан хууль тогтоомж манай улсад үйлчлээд байна.

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

- Хүний эрх бол эмзэг асуудал. Хүний эрхийг дээдэлж байгаа хандлагаар олон улс манай улсын харж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай шууд холбоотой. Тиймээс нэг байгууллагыг буруутгаад байхаас илүү бид хүний эрх дээр яаж хандаж байна вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах ёстой. 

-Би Олон улсын Парламентын холбооны НҮБ-ын асуудал эрхэлсэн УЗ-д ажилладаг. Энэ байнгын хороо хуралдах болгондоо Монгол улс НҮБ-ын олон талт болон хоёр талд гэрээнд нэгдсэн. Тодруулбал хүний эрхийн талаар 1300 гаруй гэрээнд нэгдэн орсон. Тиймээс энэ тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар байнга асуудал. Цагдаа болон хууль хяналтынхан энэ талаар явуулж байгаагаа байнга мэдээлж байх хэрэгтэй. 

Өнгөрсөн наймдугаар сард бүх шүүх, хууль хяналтын байгууллага руу энэ талаар албан бичиг явуулсан. ШШГЕГ надад хариу өгөөгүй. Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр албан бичиг ирүүлсэн. Ингэхдээ юу асуугаад байна даа, тодорхой асуу даа гэх утгатай хариулт өгсөн. Хүний эрхийг манайхан 75 дугаар асуудал гэж боддог. ХЭҮК шүдгүй арслан мэт, хүний анхаардаггүй байгууллага болчихсон. 

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Хуулиа хэрэгжүүлснээрээ прокурор, шүүх буруудаж болохгүй. Олон улсын гэрээнээсээ давчихсан хууль тогтоомж манай улсад үйлчлээд байна. Жагсаал цуглаан хийж байхад нь мэдэгдэл хүргүүлээд л, түүнээсээ болоод үйл ойлголцол үүсдэг, үүнийг нь хэдэн троллууд нь улстөржүүлдэг. Одоо үүнийгээ больсон дээр.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..