© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

Хэрэглээний үнийн индекс есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин үйлдвэрлэгчийн үнийн индекс тайлант сард 27.6 хувиар өсөж, 166 нэгжийн түвшинд хүрсэн байна. Үүн дотор уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 34.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Наймдугаар сарын инфляцыг харвал үнэ нь 20-иос дээш хувийн өсөлттэй 39 бараа байсныг Монголбанк мэдээлсэн юм. Нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн гацаа, олон улсад түүхий эдийн үнийн үнэ өсөж байгаагаас шалтгаалан бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад эрчимтэй өсөж байна.

Монголбанкны зүгээс нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй инфляцад Мөнгөний бодлогын арга хэрэгслээр нөлөөлөх боломж хомс, байндаа тусахгүй байх магадлал өндөр гэдгийг мэдээлж байгаа юм. Хэдий тийм боловч эдгээр асуудал шийдэгдсэнээр дунд хугацаандаа инфляцын түвшин буурна гэж үзэж байна. 2022 оны IV улиралд инфляц 6.9 хувь болж, Төв банкны зорилтот түвшинд тогтворжих хүлээлттэй байгааг Монголбанк мэдээллээ.

Эдийн засаг сэргэхийн хэрээр эрэлтийн шинжтэй инфляц алгуур нэмэгдэх төлөвтэй байна. Одоогоор эрэлтийн талд инфляц үүсгэх хүчин зүйлс байхгүй байгаа ч нийлүүлэлтийн шинжтэй инфляцад түр зуурынх гэж хандах нь эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид онцолж байсан юм.

 

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..