© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Эдийн засаг

Гашуунсухайт, Тяньжин боомтод саатсан нүүрс, барааг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай өнөөдөр /2021.10.12/ цахим уулзалт хийв. Ерөнхий сайд тус улсад айлчлах байсан ч Хятадын талаас өвлийн олимптой холбоотойгоор бүх айлчлыг цуцлах, хойшлуулах шийдвэр гаргасан учраас хоёр тал ийн цахим уулзалт хийсэн байна. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудал, нүүрсний экспорт, хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Covid-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

News.mn

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..