© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Улс төр

" NODOUBLESTANDART" ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН Э.ОДБАЯР ӨЛСГӨЛӨН ЗАРЛААД БАЙНА.

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярын өмгөөлөгч цагдан хорих 461 дүгээр ангиас өнөөдөр /2021.10.12/ мэдээлэл хийлээ.

ӨМГӨӨЛӨГЧ ЧӨНХСАЙХАН:

Өлсгөлөн зарлаж буй шалтгаан нь үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, Засгийн газарт тавьсан "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний шаардлага 26 дахь хоног дээрээ хорих ангиас үргэлжилж байна. Гуравт, өмгөөлөгчгүйгээр байцааж, цагдан хорьж, хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж буйгаа тайлбарласан.

Өнөөдрийн хувьд Э.Одбаярын биеийн байдал хэвийн байна. Түүний бөөр нь өвдөж байгаа учраас хорих ангиас эм өгч байгаа. Талбай дээр жагсч байхад цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн авч явснаас унаж, нуруу нь гэмтэлтэй байна.

Э.Одбаярын хувьд “Ковидизм” буюу коммунизмын нэг төрөл өнөөгийн нийгэмд тогтсон. Үүнийг бүхэлд нь дарангуйллын  нэг хэлбэр гэж хэлж болно. Дарангуйлал Монголд нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Иргэдийнхээ үгийг сонсохгүй эрх баригч нам,  удирдагч байна гэдэг нь дарангуйллын хэлбэр рүү орж байна" гэдгийг удаа дараа мэдэгдсээр ирсэн. 

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..