© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Улаанбаатар

Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Чингэлтэй дүүргийн 13-р хороо сургуулийн 45-р гудамжинд гэр шатсан дуудлага 2021.10.12-ны өглөө 05:19 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход 5 ханатай гэр бүрэн, 5м хашаа шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Гал түймрийн улмаас 22 настай эмэгтэй, 3 настай эрэгтэй нас барж, 22 настай эрэгтэйн хөл гар нүүр, 3 сартай нярай хүүхдийн нүүрний хэсэг түлэгдсэн байсныг ЯТТ 103-н бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирсэн.Гал түймэрт өртөж 17 том хүн, 6 хүүхэд нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..