© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Дэлхийд

Японы нийслэл Токио хотод 6 /5,9/ магнитудын хүчтэй газар хөдөллөө

Пүрэв гарагийн орой Япон улсын нийслэл Токио орчимд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс гэмтэж, бэртсэн хүний тоо 20 хүрлээ.

Газар хөдлөлтийн төв цэг Токио хотоос зүүн зүгт, Чиба мужийн нутагт, 80 км гүнд байжээ.

Газар хөдлөлтийн улмаас төмөр зам, метроны замууд түр хаагдсан ч цүнами үүсэх аюул үүсээгүйг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Tokyo Electric Power компанийн мэдээлснээр Токио хотын төвийн 250 орчим айлын цахилгаан хангамж түр тасалдсан байна.

Мөн Токио хотын хэд хэдэн хэсэгт цэвэр усны шугам гэмтэж, нэг дүүрэгт газар доорх шугам хоолойноос ус алдаж байгааг гамшигтай тэмцэх албаныхан мэдээлжээ.

Япон улсын шинэ ерөнхий сайд Фүмио Кишида твиттер хуудсандаа “сүүлийн үеийн мэдээг чагнаж, бэлтгэлтэй байх”-ыг иргэдэд анхааруулсан байна. Тэрбээр энэ удаагийн газар хөдлөлтийг 2011 оны гуравдугаар сараас хойш Токио хотод тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тодорхойлжээ.

Өчигдөр орой Кишида гамшгийн нөхцөл байдалтай танилцахаар засгийн газрын шуурхай хуралдааныг зарласан байна.

 

Эх сурвалж: Associated Press

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..