© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Эрүүл мэнд

Ор зохицуулалтын багтай боллоо.

Хэдхэн хоногийн өмнө эмнэлэгүүдийн орны хүрэлцээ муу, түргэний эмч нар хаана хандахаа мэдэхгүй өвчтөнөө үлдээсэн тухай мэдээллүүд гарч байсан. Тэгвэл эдгээрийг зохицуулахын тулд сайдын тушаалаар эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс түр журам гарч ор зохицуулалтын багтай боллоо.

            Ор зохицуулалтын баг нь 24 цагаар гурван ээлжээр тасралтгүй ажиллана. Энэ багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ЭМДЕГ, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл багтах юм. Энэхүү багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал мэдээллээ.

 

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..