© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Үйл явдал

Иргэд торгуулийн төлбөр төлөхдөө хоёр өөр дансанд тушаана

Иргэд, жолооч энэ оны 10 дугаар сарын 1-нээс өмнө торгуулийн дүнгийн 50 хувийг төлснөөр төрөөс үзүүлж буй өршөөлийн хуульд хамрагдах юм.

Тээврийн цагдаагийн албанаас энэ оны 07 дугаар сарын 06-наас хойш нийт 40 300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог нь сэргээсэн байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлөөд байгаа.

Иргэд торгуулийн төлбөр төлөхдөө хоёр өөр дансанд тушаах юм. Үүнд:

  • Гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 100 200 000 952 дугаарын дансанд,
  • Камерын зөрчил буюу хурд хэтрүүлэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио, уулзварын шар тэмдэглэл зэрэг цахим зөрчлийн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 200 200 000 985 дугаарын дансанд тушаах юм байна.

Иргэд энэхүү өршөөлд хамрагдахын тулд torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийн торгуулийн мэдээллээ шалгана.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..