© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Улс төр

ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛСӨН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Шатахууны хангамж нийлүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн үүрэг өгч, хомсдол үүсгэхэд хүргэсэн хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Тодруулбал, ОХУ-аас Монгол улс шатахууныхаа 95 хувийг нийлүүлдэг. Сард 40 мянган тонн хэрэглээг татан авдаг юм. 28 мянган тонн шатахууны зайлшгүй өгч авалцах гэрээ байгуулагдсан байна. Гэвч 9 сард 17 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Гэвч засварын ажил удааширсан гэх үндэслэлээр 7500 тонн шатахуун нийлүүлээд үлдсэн шатахууныг 10 сарын 1 хүртэл нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Тиймээс байгаа шатахуунаа хязгаарлалттай олгохоор болсон байна. Харин дутуу хэмжээгээ БНХАУ-аас шатахуун нийлүүлэхээр гэрээ хийгджээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д суугаа элчин сайд шатахуун нийлүүлэхээр ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар Хөх хотын шатахуун боловсруулах үйлдвэрээс Улаанбаатар хот хүртэлх воган явуулахаар зөвшилцөж 5-7 хоногийн хугацаанд саадгүйгээр Улаанбаатар хотод авчрахаар болжээ. 

Хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг Ерөнхий сайд даалгасны дагуу буруутай албан тушаалтнуудад арга хэмжээ авна гэдгээ УУХҮ-ийн сайд Ёндон хэллээ. 

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэбүрэн усан цахилгаан станц"-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй өнгөрсөн 17-ны өдөр гэрээ байгуулжээ. Ингэснээр барилга угсралтын ажил албан ёсоор эхлэхээр болжээ. 

Дэлхий нийтээрээ цахилгаан, дулааны эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчнээс хангахаар болсон гэдгийг хэллээ.

Нэмэлтээр мэдээлэл хүргэхэд ДЭМБ-аас коронавирусийн тоог 2-3 хоногоор нэгтгэж гаргасан нь Монголын ЭМЯ-наас гаргасан мэдээллээс зөрсөн учраас залруулга гаргахаа мэдэгджээ.

Эх сурвалж Маss.mn

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..