© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Үйл явдал

" БНХАУ-ын талаас аравдугаар сар хүртэл шатахуун тээвэрлэн авчрах боломжгүйгээ мэдэгдсэн тул ААН-үүд хязгаарлалт хийсэн"

Шатахууны асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон "Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ 92 бензин хэрэглэдэг бөгөөд 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг.

ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28 мянган тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн.

Иймд хэрэгцээгээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сар гаруйн хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байв. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа.

Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн" гэлээ.

Эх сурвалж: ikon.mn
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..