© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Эдийн засаг

Мах, ногооны үнэ буурч байна.

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн судалгааг танилцуулдаг.

Тус газрын энэ сарын гурав дахь долоо хоногийн мэдээллээр, үхрийн махны үнэ 300-400 төгрөг, хонины мах 190-500 төгрөгөөр тус тус буурчээ.

Тодруулбал, хүнсний захуудад үхрийн ястай махны дундаж үнэ кг нь  13.200 бол хонины ястай мах кг нь 11.000 төгрөгийн үнэтэй байна. Махны үнэ “Хархорин, “Хүчит шонхор”, захад хамгийн хямд үнээр борлуулж байгаа юм. Тухайлбал, “Хархорин” захад хонины ястай мах кг нь 8500 төгрөгөөр зарж байгаа бол Саруул захад 14.500 төгрөгөөр худалдаалж байна. Махны үнэ “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй байгаа юм.

Мөн шинэ ургацын ногоо гарсантай холбогдуулан ногооны үнэ буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар монгол төмс кг нь 900, монгол лууван 2320, монгол хүрэн манжин 2479, сонгино 25

эх сурвалж news.mn/

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..