© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Үйл явдал

Караоке, баарны үйл ажиллагааг 22.00 цагаас хойш хязгаарлах санал хүргүүллээ.

Сүүлийн өдрүүдэд хичээл сургууль эхлэж оюутнууд баар, караоке-д ихээр үйлчлүүлж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас хурим найр, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулснаас болж голомтот халдвар гарч байгааг анхаарууллаа.

 

“КОВИД-19” халдварын дельта хувилбарын шинэ давалгаа үүсэж халдварын нөхцөл байдал хүнд байгаа. Тэгвэл баар, шөнийн цэнгээний газар, караоке зэрэг хүн олноор цуглардаг үйлчилгээний байгууллага халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй, цагаа хэтрүүлэн ажиллах, иргэд амны хаалт зүүхгүй байх, агаар сэлгэхгүй байгаа зэргээс үүдэлтэй голомтот халдвар ихээр гарч байгаа аж. Тиймээс тус яамнаас караоке, баарны үйл ажиллагааг 22.00 цагаас хойш хязгаарлах санал гаргаж УОК-т хүргүүлжээ.

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..