© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Үйл явдал

Ой хээрийн түймэр 48.8 хувь буурсан.

Намрын улиралд ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Иргэд самар түүх, аялж зугаалах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй  байдлаар гал алддаг байна. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлд таван удаагийн ой, хээрийн түймэр гарч 22 га, шар өвсний 275 удаагийн түймэр гарч 78 га талбай шатсан байдаг.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй  “Сүүлийн жилүүдэд  нийслэлийн ногоон бүсэд морьтой эргүүл гаргаж, хяналт хийж заншсан. Үүний хүчинд ой хээрийн түймэр 48.8 хувь буурсан. Намар цагт иргэд шар өвс шатаах, байгалийн нэмэлт дагавар бүтээгдэхүүн олборлох явцдаа гал алдсан тохиолдол гардаг. Тиймээс хуулийн дагуу дээрх үйл ажиллагааг хориглосон байдаг. Хууль, журмаа дээдэлж, ой, хээрийн болон шар өвсний түймрээс сэргийлэхийг онцгойлон сануулъя” гэж мэдээллээ.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..