© XOT.MN 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

Төрийн ордонд “Номын баяр-Бидний баяр” ёслол болж байна.

Жил болгон хавар намар тэмдэглэж ирсэн номын баяр энэ жилээс эхлэн албан ёсны баяр боллоо. 2021 оны долоодугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар, Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд, тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд болгон өөрчлөлт оруулсан юм. 

Энэ хүрээнд энэ сарын 18-19-нд болох номын баяр “Номын баяр - бидний баяр” гэсэн уриатайгаар зохион байгуулах гэж байна. Өнөөдөр тус номын баярыг угтан УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар төрийн ордонд “Номын баяр - бидний баяр”  ёслолыг зохион байгуулсан юм.

Ёслолын үеэр МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн архиваас өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан номын баярын онцлох гэрэл зургуудаар үзэсгэлэн дэлгэв.

 





Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь өнгөрсөн хугацаанд номын баяраар мэдээллийн түншээр ажиллахын зэрэгцээ уран бүтээлчдийнхээ бүтээлийг дэлгэн үзүүлж ирсэн юм. Мөн Монгол Улсад цор ганц, үндэсний босоо бичгийн долоо хоног тутмын тогтмол хэвлэл болох “Хүмүүн бичиг” сониныг эрхлэн гаргадаг билээ.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..