© XOT.MN 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

Орон нутагт цар тахлын халдвар эрчимжиж эхэлсэн тул зарим аймаг хязгаарлалт тогтоож эхэллээ.

Увс аймаг өнөөдрөөс /2021.09.13/  есдүгээр сарын 26-ныг хүртэл аймгийн хэмжээнд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 09:00-17:00 цаг болгосон байна. Мөн 0-10 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхийг ажлын зургаан цагаар ажиллуулахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ресторан, цайны газар, кофе шопыг заалаар үйлчлэхийг хориглосон байна. Тэгвэл бааркараоке, спорт заал, соёл урлагийн арга хэмжээ, урлаг, спортын дугуйлан, хурим найр, хүлээн авалт, үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг хоригложээ. Хязгаарлалтын дэглэм мөрдөгдөх хугацаанд супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүд өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарласан шийдвэр мөрдөгдөнө. Ийнхүү 14 хоногийн хэсэгчилсэн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг бууруулна гэж аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхан үзжээ.

Мөн экспортын гол бүс болох Өмнөговь аймаг өнөөдрөөс энэ сарын 25 хүртэл хөл хорио тогтоогоод байна. Энэ хугацаанд танхимын хичээл цахимд шилжиж, төрийн байгууллагууд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах юм. Мөн аймгийн хэмжээнд оройн 18:00 цагаас хойш маргааш өглөөний 05:00 цаг хүртэл автомашины болон явганы хөл хорьж, аймаг сумд бусад зөвшөөрөгдсөн газраас бусад орох, гарах хөдөлгөөнийг хоригложээ.  

Эх сурвалж: Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ news.mn

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..