© XOT.MN 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот
Улаанбаатар

2021 оны 9 дүгээр сарын 06-наас 9 дүгээр сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна./

Хур тунадас: 6-8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар,   13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи: 06-08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 09-нд Алтайн салбар уулсаар, 10-нд зарим газраар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..