© XOT.MN 2011-2021
9-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот
Эрүүл мэнд

КОВИД-19 халдвараар өвдөөд эдгэрсний дараах зөвлөмж:

1️⃣Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй
2️⃣Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.
3️⃣Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
4️⃣Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой.Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
5️⃣Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай
6️⃣Хэрэв танд КОВИД-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
7️⃣Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй
8️⃣Алхах , суниах ,иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..