© XOT.MN 2011-2020
11-р сарын 26, Пүрэв
Улаанбаатар хот

МАН “НЭГТГЭХ ХҮЧЭЭ” ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЧИГЛҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ

Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийн 12.1.6-д хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулах  тухай Засгийн газрын үүрэг оролцоог тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэтэл Засгийн газар нь Сангийн яамтайгаа нийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүүхэд хамгаалагч” хөтөлбөрийн энэ оны санхүүжилтийг тэвчиж болох зардал гэсэн үндэслэлээр зогсоочихсон байдаг. Хүүхдээс мөнгө харамладаг төртэй байхад, хүүхэд аюулгүй орчинд амьдарч чадаж байгаа билүү. У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрийн  НИТХ нь  хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад яагаад ингэж хойрго хандав. Төр нь хүүхдүүддээ ингэж хатуу хандаж байхад түүний бодлогыг хэрэгжүүлж байгаа газрууд нь ямар байдлаар ажиллах билээ. Төрийн хамгаалалтад байх ёстой хүүхдүүдэд төр төмөр нүүрээ харуулж байгаа нь нуух аргагүй үнэн болчхоод байна. 

Тухайн аймаг, дүүрэг хорооны засаг даргаар ахлуулсан хүүхэд хамгаалах үүрэгтэй хамтарсан баг гэж байгуулагдсан байдаг. Гэтэл тэр багийн ажлаа хийх нөхцөл боломжийг өнгөрсөн 4 жил дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хангаагүй. Тэд хүүхэд хамгаалах ажлын Санхүүжилтийг нь өөрсдийнхөө тансаглалд зарцуулчихжээ.

 Жилд дунджаар 1500-2000 орчим хүүхэд гэмт хэргийн золиос болж байгаа судалгааг цагдаагийн байгууллага нь гаргажээ. Хаалттай хаалганы цаана хэн нэгэн цэвдэг сэтгэлтний гарын шүүс болж байгаа үрсээ Монголын төр хамгаалж чадаж байгаа билүү.

Хүүхэд  уйлах чимээнээр хөршүүд нь цагдаа дуудаж, асуудлыг хүндрэхээс өмнө шийдэж бас болох байсан ч дарлагч этгээд дараа нь намайг яах бол гэх айдас тэдэнд байдаг байна. Энэ эрсдлийг олж хараад Тахрын албыг байгуулж, гэрч хохирогчийг хамгаалаад эхэлж байсан юм уг нь. Гэтэл төр солигдоод л Х.Тэмүүжингийн хийсэн ажлыг үргэлжлүүлэхгүй гэх эрх баригч МАН-ын шалихгүй улс төрөөс болж Тахарын албыг татан буулгаж, гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо үгүй болсон байдаг. Хэрэв энэ ажил явж байсан бол хүн бүр айл бүр, хөрш бүр мэдээлэгч байж, бяцхан амиар  хохирохгүй байх боломжтой байв. Харамсалтай нь гэрчээ битгий хэл хохирогчоо ч олигтой хамгаалж чадахгүй байгаа нь хуулийн салбарынхны үнэн төрх. Үүнийг өөрчлөх сэтгэл  энэ төрд алга. Хүүхдийн эрхийн конвенцод хүртэл нэгдээд орчихсон Монгол улсад хүүхдийн эрх хөсөр хаягдсаар удаж байна.  Аз жаргалтай гэгдэх хотод амьдарч буй үрс минь асуудалтай төрийн буруу шийдвэрийн золиос  болсоор байх уу?

 

 

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..