© XOT.MN 2011-2020
11-р сарын 26, Пүрэв
Улаанбаатар хот
Улс төр

Х.Баттулга: Юун архины савлагаа, дээлийн хээ, Кембриж. Үүнээс илүү нэн яаралтай хэлэлцэх асуудлууд байна

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2020.10.01/ нээлтээ хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. 

Тэрбээр орон нутаг дахь төсвийн үр ашиггүй зарцуулалттай холбогдуулан гишүүдэд хатуухан үг хэлсэн юм. "Та бүхэн ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг батлахдаа 4.8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж байгаа чинь доод шатандаа төсвийг үр ашиггүй зарцуулах шалтгаан болж байна" гэв. 

Мөн "Юун яасан архины савалгаа, юун дээлийн хээ, юун Кембриж. Үүнээс илүү нэн яаралтай хэлэлцэх асуудлууд байна" хэмээн шийдэх ёстой чухал асуудлаа эрэмблэх шаардлагатай байгааг анхааруулав. 

ХОЁР. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:
• Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
• Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 02-ны Баасан гарагт 09.00 цагаас:
• Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
• Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..