© XOT.MN 2011-2020
11-р сарын 26, Пүрэв
Улаанбаатар хот

Албан тушаалаа урвуулан ашигласан ЭМЯ-ны хоёр мэргэжилтний хэргийг шүүх рүү шилжүүлсэн ч шийдэгдээгүй нэг жил болов

Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нар албан тушаалаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгохдоо бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан юм. Тэд нийт 26 иргэн, аж ахуй нэгжээс удаа дараа их хэмжээний хахууль авсныг нотлох баримтаар тогтоон АТГ-т саатуулжээ.

Б.Болорчимэг Д.Сарангэрэл сайдыг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байгаад ЭМЯ-ны сайдаар томилогдоход тэрээр дээрх албан тушаалд томилогдсон байна. Н.Чимэдлхам нь гавьяат хуульч С.Нямжавын бага охин юм.

Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарт холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн ч шийдэгдээгүй нэг жилийн нүүр үзэж байгаа юм. Иймд Монгол Улсын шүүхийн байгууллагын эрхэм шүүгч нар өргөсөн тангарагтаа үнэнч, шударгаар уг хэргийг шийдвэрлэхийг цаг хугацаа харуулах л үлдлээ. Шүүгчийн тангарагаас сонирхуулахад “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж заасан байдаг. 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..