© XOT.MN 2011-2020
11-р сарын 26, Пүрэв
Улаанбаатар хот
Үйл явдал

Налайхын замыг Таван үе шаттайгаар хэсэгчлэн хааж, хучилтыг хийнэ

Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хаагаад байна. Ингэхдээ Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаах юм. Эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зөвлөлөө. 

Налайхын 20.9 километр замыг хэсэгчлэн хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд:

  1. Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.
  1. Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.
  2. Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.
  3. Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.
  4. Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн байна.

Налайхын 20.9 километр замын хойд талын эгнээний өнгө хучилтыг 15 хоногийн хугацаанд хийнэ. Мөн Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил үргэлжилж байгаа юм.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан автозамын бүтээн байгуулалт удааширсан. Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албаныханы зүгээс гаргасан заавар зөвлөмжийн хүрээнд ажилчдыг шинжилгээнд хамруулж, тусгаарласны дараагаар ийнхүү Налайхын автозамын бүтээн байгуулалт эхлээд байна.

 
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..