© XOT.MN 2011-2020
10-р сарын 28, Лхагва
Улаанбаатар хот

Хүүхдийн эрхийг хамгаалахад хүчээ нэгтгээч ээ Ерөнхий сайд аа!!!

Монгол Улсад өнөөдөр нэг сая хоёр зуун мянган хүүхэд амьдарч байна. Харин тэднийгээ хэрхэн хамгаалах төрийн зохицуулалтыг хийж чадахгүйгээр барахгүй сүүлийн дөрвөн жил хөсөр хаячихлаа гэж төв талбайд цугласан ээжүүд дамжууллаа. Хүүхдээ хамгаалах төсвийг нь хүртэл тэвчиж болох зардал хэмээн Сангийн яам нь харалган нүд, хатуу зүрх гарган хасчихсан байна. Гор нь алаг үрсийн амь насаар илэрсээр. Хотын өнөөгийн удирдлагууд нь хүртэл хүүхдэд зориулсан мөнгийг идэж уусан, хүүхэд хамгаалах төсвөөс өөрсдийнхөө гадаад томилолтод зарцуулсан мэдээлэл ч чих дэлслээ.

Хүүхдээ хамгаалах төсөл, төсөв оруулж ирэхээр хасаж, танаж хаячихаад эргээд хүүхдээс харамласан мөнгөө өөрсдийнхөө тансаглалд зарцуулдаг увайгүй дарга нарыг дахин төрд гаргахгүй гэж энэд цугласан ээжүүд ярьж байна.

Хатуу харгис балдмад этгээдүүдийн гарт бяцхан үрсийнхээ амь насыг алдаж, тоглож наадах газар хайсан хөөрхий үрс стандартгүй газрын ухсан нүхрүү орж алтан амиа алдаж, гэрийнхээ гадаа тоглож байсан хүүхэд тогны утсанд цохиулж хорвоогоос хальсныг бид мартаагүй. Жилд 20 мянган хүүхэд ямар нэгэн байдлаар хохирогч болж байгаа судалгааг мэргэжлийн байгууллага нь гаргажээ.

Хүүхдүүд айж байна. Хүний нүднээс далд хэдэн ч  үрс  харгис балмад этгээдүүдийн гарын шүүс, нүдний үзүүр болж байгааг бид мэдэхгүй. Хүүхэд  хамгааллын чиглэлээр төрийн нарийн зохицуулалт дутагдаж байгааг алтан амиараа дэнчин тавиад энэ хорвоогоос буцсан үрсийн үхэл харуулсаар л байг үү. Олон мянган хүн амтай хороонд ердөө ганцхан нийгмийн ажилтан байдаг учраас хүрэлцдэггүй гэх ганц л хариулттай. Хороодын нийгмийн ажилтанд хуваарилах цалин мөнгийг нь олонхи болсон МАН-ын энэ үед хасаад танаад хаячихдаг гэнэ. Хүүхдийнхээ төлөө шат шатандаа анхаараагүй, тэднийгээ бодсон зөв шийдэл олоогүй цагт олон сайхан зүйл яриад Ерөнхий сайд Хүрсэлсүх ба түүний баг нээг их хол явахгүй л болов уу, Хүүхдийнхээ эрхийг хамгаалахад хүчээ нэгтгэж эрх мэдэл сүр хүчээ хүүхдээ хамгаалахад чиглүүлээчээ  Ерөнхий сайд аа.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..