© XOT.MN 2011-2020
10-р сарын 28, Лхагва
Улаанбаатар хот

Алтай Таван богдод аялж яваад сураггүй болсон 15 хүнийг олж, уулнаас буулгажээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын Ерөнхийлөгчийн овоо буюу Тахилгын овоо гэдэг газарт аялж явсан хүмүүс гацжээ. Гурван автомашинтай 15 аялагч замд явсан ба хүчтэй цасан шуурганы улмаас зам хаагдаж, уулнаас буух боломжгүй болсон тул холбогдох байгууллагуудад дуудлага өгсөн байна. 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  өчигдөр (2020.09.23) 17:20 цагаас дуудлага хүлээн авсан даруйдаа замд гарчээ. Улмаар аялагчидтай 20:40 цагийн үед холбогдоход хүмүүсийн биеийн байдал хэвийн, цас орохоо больсон гэж хэлсэн аж. 

Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн  01:10 цагт Эрэн хайх, аврах бүлэг тухайн иргэдийн байгаа газраас 15 км зайтай уулын бэлд очиж хоноглон, өнөөдөр 07:00 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Улмаар 12.00 цагийн үед аялагчдыг олж, уулнаас буулгажээ. 15 хүний биеийн байдал хэвийн байгаа талаар Онцгой байдлын албаныхан мэдээллээ. 

Тахилгын овоо нь 3100 метр өндөртэй ба эргэн тойронд нь гуу жалга ихтэй нутаг юм. Энд аялагчид Алтай таван богдыг харахаар зорьж очдог. 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..