© XOT.MN 2011-2020
10-р сарын 28, Лхагва
Улаанбаатар хот

Орон нутгийн сонгуульд оролцогчдод зориулсан гарын авлага хэвлэгдэн гарав

“Өмгөөллийн Төв Консалтинг” ХХН-өөс 2020 оны орон нутгийн сонгуульд оролцогч нам, эвслээс нэр дэвшигч нар болон бие даагч, тэдний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн үйл ажилагаа эрхлэн явуулах эрх бүхий этгээд, тэдний ажилтнуудад зориулан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн гарын авлага” номыг эмхэтгэн худалдаанд гаргалаа.

Энэхүү гарын авлагад сонгуулийн нутаг дэвсгэр, сонгуулийн тойрог, хэсэг, сонгуулийн байгууллага, нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн сурталчилгааг хуульд заасан арга хэлбэрээр, хэрхэн нийцүүлэн явуулах, сонгуулийн зардал, хандив, сонгуульд саналаа өгөх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдийн үйлдэлд хариуцлага ногдуулах, сонгуулийн маргааныг хэрхэн шийдвэрлэх талаарх тодорхой тусгасан.

Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлэхэд гаргах хүсэлтийн загвар, сонгуулийн сурталчилгаа эрхлэн явуулах эрх бүхий байгууллагаас нэр дэвшигчийн үнэмлэх авах тухай хүсэлт, ажиглагч оролцуулах, үнэмлэх авах хүсэлтийн загвар, сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх менежер, шадар туслагч, ухуулагчтай байгуулах гэрээний загвар, сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгуулах гэрээний загвар, сонгуулийн үйл ажиллагаанд оролцогчид сонгуулийн хууль зөрчсөнтэй холбогдуулан шүүхэд болон цагдаагийн байгууллагад гаргах өргөдөл, гомдол, нэхэмжлэлийн загвар болон сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх эрх зүйн бусад бичиг баримтуудыг нэг дороос хүлээн авах боломжтой.

Түүнчлэн Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуулийг бүрэн эхээр нь оруулсан байна.

Энэхүү гарын авлага уншигчдын гарт хүрсэнээр орон нутгийн сонгуульд оролцогч нам, эвсэлээс нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч, тэдний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн үйл ажиллагааг эрхлэн явуулах эрх бүхий этгээдүүдэд сонгуулийн хугацаанд өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж, цаг хугацаа алдалгүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах юм.

Энэхүү ном нь бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа аж.

Холбоо барих утас: 7000-76697000-744499066355999967569999921586052411.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..