© XOT.MN 2011-2020
10-р сарын 28, Лхагва
Улаанбаатар хот
Үйл явдал

Автомашины “азын” гэх дугааруудыг иргэдэд шинээр олгохыг зогсоов

Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын 2020 оны есдүгээр сарын 18-ны өдрийн чиглэл өгөх тухай албан бичгийн дагуу иргэдийн сонирхдог, “азын” гэх дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоохоор болов. 

Энэхүү дугаар нь сери бүрд 300 орчим байдаг ба тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд бүх серийн доорх бүх улсын бүртгэлийн дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгохоор болжээ.

Харин өмнөх хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй бөгөөд ийнхүү шинээр олгохгүй болсон талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын тушаал:

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..